Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд худалдаа, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай

2021-02-10 18:05:39

2021 оны 02 сарын 10-ны өдөр                                          Дугаар А/86                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн

бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд

худалдаа, үйлчилгээний талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.“в”, 29.1.6.”ж”, “л”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11,17 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Коронавируст /Ковид-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээ авах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.

 

   2.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд бараа бүтээгдэхүүний татан авалт хийхгүйгээр хангалттай хэмжээгээр нөөцөлж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд үүрэг болгосугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

    

 

 

 

                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                ХОТЫН ЗАХИРАГЧ                              Д.СУМЪЯАБАЗАР