Ажлын хэсэг байгуулах тухай

2021-02-10 18:00:37

2021 оны 02 сарын 10-ны өдөр                                          Дугаар А/85                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 “в”, 29.1.6 “б”, 29.1.6 “л” 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.7, 32.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11, 12, 17 дугаар зүйл, Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” 12 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах Ажлын хэсгийг нэгдүгээр, чиг үүргийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

 

     2.Нутаг дэвсгэртээ түр цэг болон явуулын шинжилгээний баг ажиллуулж, өрх бүрийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулахад харьяа хэлтэс, албадын албан хаагчдыг оролцуулан зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Дээрх арга хэмжээг хугацаанд нь зохион байгуулахад нутгийн захиргааны болон харьяа байгууллагуудын албан хаагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар ажиллуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Т.Оюунчимэг/-т, албан хаагчдыг бүрэн хамруулахыг байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                             Д.СУМЪЯАБАЗАР