Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгох тухай

2013-09-10 00:00:00
2013 оны 09 сарын10 өдөр                                              дугаар А/852                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.”Шүүдэрхэн” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Н.Алтанзул үүсгэн байгуулагчдын 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн   хасалт хийлгэх тухай 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан бичгээр  хүсэлт ирүүлсний дагуу тус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Попов М.А, Л.Дугаржав нарыг  цэцэрлэгийн үүсгэн байгуулагчаас хассугай.
 
2.Иргэн Н.Алтанзулын үүсгэн байгуулсан “Шүүдэрхэн” цэцэрлэгийг байгуулах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т зөвшөөрсүгэй.
 
3.“Шүүдэрхэн” цэцэрлэгийн үйл ажиллагаанд   хуульд заасны дагуу  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т, Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс
/М.Отгонбаяр/-т тус тус үүрэг болгосугай.
 
4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2011 оны 482 дугаар захирамжийн “Шүүдэрхэн” цэцэрлэгт  холбогдох  хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ