Хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох тухай

2013-09-05 00:00:00
2013 оны 09 сарын 05 өдөр                                            дугаар А/827                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 87 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг зөрчин Ботаникийн хүрээлэнд 346948 м2 газрыг ботаникийн цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 493 дугаар захирамжийн Ботаникийн хүрээлэнд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Ботаникийн хүрээлэнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмшүүлэх гэрээг цуцлахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
           


                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ