Газар эзэмших эрх олгох тухай

2021-01-08 09:00:26

2021 оны 01 сарын 08-ны өдөр                                            Дугаар А/04                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”, Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Газар эзэмших, ашиглах эрхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан дахин дуудлага худалдааны 2 байршилд ялагчаар тодорсон хавсралтад дурдсан аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, уг газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтэц болон эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

           

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР