Орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлыг зохион байгуулах тухай

2013-09-04 00:00:00
2013 оны 09 сарын 04 өдөр                                          дугаар А/826                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэхь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам сүлжээг  хонгилын системд шилжүүлэх ажлын хөрөнгөнөөс Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо I хорооллын Ус дулаан дамжуулах 3 дугаар төвийн гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх ажлын 1,675.7 сая /нэг тэрбум зургаан зуун далан таван сая долоон зуун мянга/ төгрөгийг зарцуулсугай. 
 
2. Батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион  байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн  Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус үүрэг болгосугай.
 
           
   
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ