Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2013-09-03 00:00:00
2013 оны 09 сарын 03 өдөр                                                дугаар А/822                                                    Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3, 32.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/125, 2012 оны А/316 дугаар захирамжаар улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа Их тойрог 110 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх цахилгаан дамжуулах агаарын шугам, Хөгжлийн банкны хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл шинэчлэл хийгдэж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3,4 км автозамын  трасст орсон иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг хавсралтаар баталсугай.
 
2. Хавсралтад дурьдсан 4 иргэнд олгох нөхөх олговрын 103 066 417/ нэг зуун гурван сая жаран зургаан мянга дөрвөн зуун арван долоо / төгрөгийг 2013 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан  төсвөөс  санхүүжүүлэхийг  Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс  /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
          
3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу  тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
         
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болгосугай.
 
 
 
                       
                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ