Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай

2013-09-02 00:00:00
2013 оны 09 сарын 02 өдөр                                                дугаар А/820                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 49, 2012 оны 68, 2013 оны 47 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 60,  2013 оны 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд дараахь хэсгүүдэд хуваарилан зохион байгуулсугай. Үүнд:
 
Нэгдүгээр хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
Хоёрдугаар хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
Гуравдугаар хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүргүүд.
 
2. Сургалтын нэгдүгээр хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, гуравдугаар хэсгийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Д.Байгал нар ахлан ажиллахыг даалгасугай.
 
3. Сургалтанд  шаардагдах    зардлыг гаргахыг   дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
 
                                   
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ