Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2013-08-30 00:00:00
2013 оны 08 сарын 30 өдөр                                                дугаар А/819                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.6, Усны тухай хуулийн 12.1.4-д дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болон газар эзэмшүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын Ойн тухай хууль, Усны тухай хууль болон бусад Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийг мөрдлөг болгож, нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэх, нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/,  дүүргүүдийн Засаг дарга нар болон Өмч, газрын харилцааны албанд үүрэг болгосугай.
 
2. Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин газар олголт хийж, ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчин болон газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан шийдвэр гаргасан, түүнийг боловсруулсан холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар /Г.Болормаа/-т үүрэг болгосугай;
 
3. Дээрх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ