Эрх шилжүүлэх тухай

2013-08-30 00:00:00
2013 оны 08 сарын 30 өдөр                                                дугаар А/818                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн  29 дүгээр  зүйлийн  29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих хотын  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган болон хатуу хучилттай болгох ажлын хөрөнгөөс  Хувьсгалчдын гудамж, Их тойруу /Туул жин пангийн уулзвараас Зүүн 4 зам хүртлэх/ төв замын дагуух тохижилтын ажилд 950,0 /есөн зуун тавин/ сая төгрөгийг зарцуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар 
/Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/670 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 2 дахь заалт, хоёрдугаар хавсралтын 5 дахь заалтыг тус тус  хүчингүй болгосугай. 
 


 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э. БАТ-ҮҮЛ