Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2013-08-30 00:00:00
2013 оны 08 сарын 30 өдөр                                                дугаар А/816                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/122 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журам” гэснийг “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах журам” гэж өөрчилж хавсралтаар баталсугай.
              
2. Журамд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.
 
3.  Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/122 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
              
              
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                       Э.БАТ-ҮҮЛ