Газар эзэмших эрх олгох тухай

2013-08-30 00:00:00
2013 оны 08 сарын 30 өдөр                                                дугаар А/814                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3; 33 дугаар зүйлийн 33.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Техникийн зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн “Чулуун гудамж замын төсөл” болон “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах төсөл”-өөр нийслэлд баригдах 6 авто болон явган зам, 9 дуут дохиоллын цамхагийн газрын байршил, хэмжээг дараах байдлаар тогтоон 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. Үүнд: 
 
1.1.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас урагш 178 дугаар цэцэрлэгийн зүүн талаар вокзалын зүүн хойд хэсэг дэх цэцэрлэгт гудамж хүртэл 0.13 км шинээр барих авто замд зориулан 0.0975 га
 
1.2.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамжнаас урагш 38 дугаар сургуулийн зүүн талаар вокзалын баруун хойд хэсэг дэх цэцэрлэгт гудамж хүртэл 0.13 км шинээр барих авто замд зориулан 0.0975 га
 
1.3.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амарсанаагийн гудамжнаас зүүн тийш Туулын 20 дугаар гудамж дагуу Гандантэгчинлэн хийдийн баруун хаалга хүртэл 0.2 км шинээр барих авто замд зориулан 0.23 га
 
1.4.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 дүгээр сургуулийн зүүн хойд хэсгийн орон сууцны хороолол дундах /Энхтайваны өргөн чөлөөг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох/ 0.55 км шинээр барих авто замд зориулан 0.44 га
 
1.5.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жамьяан гүний гудамжнаас урагш Чойжин ламын музейн зүүн талаар Гэндэнгийн гудамж хүртэл 0.26 км шинээр барих авто замд зориулан 0.234 га
 
1.6.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Эрхүүгийн гудамжнаас зүүн тийш МУИС-ийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийн хойд талаар Денверийн гудамжтай холбох 0.3 км шинээр барих авто замд зориулан 0.2775 га
 
 
1.7.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бага тойруугийн гудамжийг хойш МУИС-ийн V дугаар байрны зүүн талаар МУИС-ийн арын гудамжтай холбох 0.18 км шинээр барих авто замд зориулан 0.135 га
 
1.8.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Жигжиджавын гудамжийг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн баруун талаар Энхтайваны өргөн чөлөөтэй холбох 0.1 км шинээр барих авто замд зориулан 0.11 га
 
1.9.Нийслэлийн Авто замын газарт Байгалийн чулуун хучилттай авто замын байгууламжийн зориулалтаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Лааганы гудамжийг зүүн тийш “Бишрэлт” зочид буудлын урд талаар Анкарагийн гудамжтай холбох 0.32 км шинээр барих авто замд зориулан 0.288 га
 
1.10. Онцгой байдлын Ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн газрын  зориулалтаар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “Парадокс” үйлчилгээний төвийн хойд талын автобусны буудлын баруун талд байршуулан 0.0004 га
 
1.11. Онцгой байдлын Ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн газрын  зориулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “Ноён нуруу” ХХК-ийн зүүн талд байршуулан 0.0004 га
 
1.12. Онцгой байдлын Ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн газрын  зориулалтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт дэвсгэрт Сэлбийн 31 дүгээр гудамжны 355 тоотын зүүн талд байршуулан 0.0004 га
 
1.13. Онцгой байдлын Ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн газрын  зориулалтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “Амарбаясгалан” зочид буудлын баруун урд талд байршуулан 0.0004 га
 
1.14. Онцгой байдлын Ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн газрын  зориулалтаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт дэвсгэрт Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны зүүн хойд талд байршуулан 0.0004 га
 
1.15. Онцгой байдлын Ерөнхий газарт Дуут дохиоллын цамхагийн газрын  зориулалтаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт дэвсгэрт 7 буудлын автобусны зогсоолын замын тусгаарлах зурваст байршуулан 0.0004 га
 
2.  Дээрх авто зам, барилга байгууламжийн улаан шугам, хамгаалалтын зурвасыг тогтоох, төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, зам барилга угсралт, засварын ажилд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Авто замын газар /Д.Нанзаддорж/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА 
                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ