Бүгд Найрамдах Хятад Ард улсад томилолтоор ажиллуулах тухай

2013-08-29 00:00:00
2013 оны 08 сарын 29 өдөр                                                дугаар А/812                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын Цахим засаг үндэсний хөтөлбөр батлах тухай 101 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Бүгд Найрамдах Хятад Ард улсын Ченгду хотод 2013 оны 09 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Цахим-Засаглалын Холбооны Удирдах Зөвлөлийн Хурал 2013 он” чуулга уулзалтанд Мэдээллийн технологийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Өлзийг томилон ажиллуулсугай.
 
2. Б.Бат-Өлзийд холбогдох зардал болох 2 838 000 /хоёр сая найман зуун гучин найман мянга/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Чуулга уулзалтын тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Б.Бат-Өлзийд үүрэг болгосугай.

  
        
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ