Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2013-08-29 00:00:00
2013 оны 08 сарын 29 өдөр                                                дугаар А/811                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 11/41 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргаас Багануур дүүргийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх нийтийн зориулалттай орон сууцны барилгын засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан засварын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавт даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
/Л.Нарантуяа/-т даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/731 дүгээр захирамжийн хавсралтын  1, 2, 5, 6 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ