“Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай

2013-08-28 00:00:00
2013 оны 08 сарын 28 өдөр                                                дугаар А/807                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.”Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв”  НӨҮГ-ын шинэчилсэн бүтэц, орон тоог хавсралтаар баталсугай.
 
2.Нийслэлийн хэмжээнд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр, дүрмээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж, батлагдсан орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу олгох, хөдөлмөрийн дотоод журам, ажлын  байрны тодорхойлолтыг батлахыг “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ /Б.Одгэрэл/-т үүрэг болгосугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 699  дүгээр захирамжийн хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
4.Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр  эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд үүрэг болгосугай.
 
 
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ