Ажлын хэсэг байгуулах тухай

2013-08-28 00:00:00
2013 оны 08 сарын 28 өдөр                                                дугаар А/804                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах  Ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.
 
2. Нийслэлийн өдрийг угтан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж ажиллахыг Дүүрэг, харъяа газар, агентлагуудын дарга нарт үүрэг болгосугай.
 
3. Нийслэлийн өдрийн арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Энхцэнгэл/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                         БӨГӨӨД УЛААНБААТАР
                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ