Хөрөнгө гаргах тухай

2013-08-27 00:00:00
2013 оны 08 сарын 27 өдөр                                                дугаар А/802                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Олон улсын Нарантуул худалдааны төвд гарсан гал түймрийг бүрэн унтраах, худалдааны төв болон орчны хэвийн үйл ажиллагаа, нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг бий болгох, захын зүүн талын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 173 996 000 /нэг зуун далан гурван сая есөн зуун ерэн зургаан мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
2. Нарантуул худалдааны төвийн шатсан хүнсний зах болон худалдааны төвийн зүүн талын хэсгийг хязгаарлаж, хамгаалалтын бүс болгоход зориулан худалдан авсан 20 тоннын 5 ширхэг, 40 тоннын 13 ширхэг, нийт 18 ширхэг контейнер, хамгаалалтын бүсийн хяналтын камер, түүний холбогдох бусад тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авч, цаашдын ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3. Онцгой байдлын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан албан хаагчдын илүү цаг, онцгой байдлын нэмэгдэл цалин хөлс, томилолтын зардлыг санхүү, төсвийн хууль журманд нийцүүлэн олгох, үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдыг нөхөн амраахыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад зөвшөөрсүгэй.
 
    
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ–ҮҮЛ