Хөрөнгө бүртгэж авах тухай

2013-08-26 00:00:00
2013 оны 08 сарын 26 өдөр                                                дугаар А/800                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дэх заалт, Төрийн болон орон нутгийн  өмчийн тухай  хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 91 дүгээр тогтоолыг үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ НЬ:
           
 1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс  (НҮБ-ХАБИТАТ) Япон улсын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийн хүрээнд баригдаж буцалтгүй тусламжаар нийслэлийн өмчид шилжүүлэн өгч буй нийт    2 277 298 214 /хоёр тэрбум хоёр зуун далан долоон сая хоёр зуун ерэн найман мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийн өртөг бүхий барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэж, хавсралтын дагуу эзэмшигч байгууллагуудын данс бүртгэлд тусгах, түрээслэгч байгууллагуудтай гэрээ байгуулан ажиллахад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай. 
           
2. Түрээслэгч байгууллагуудтай гэрээ байгуулж, төслийн зориулалтын дагуу ашиглахыг эзэмшигч байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.
 
3. Шинээр бий болсон эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж, ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
  
 
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ