Бүгд Найрамдах Турк улсад явуулах тухай

2013-08-23 00:00:00
2013 оны 08 сарын 23 өдөр                                                дугаар А/797                                                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам”-ын 3.1.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар Цэвэр Агаар” төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлж байгаа бөгөөд гэр хорооллын айл өрхийг бүрэн шаталттай, сайжруулсан зуухаар хангах хөтөлбөрийн шаардлагыг хангах зуухны сонгон шалгаруулалтанд тэнцсэн Бүгд Найрамдах Турк улсын зуух үйлдвэрлэгч  хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа, ачилтыг газар дээр нь биечлэн танилцаж, төслийн шаардсан хугацаанд ханган нийлүүлэлтийг хийх боломжтой эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн нэгжийн захирал Н.Энхболдыг 2013 оны 08 дугаар сарын      27-ноос 30-ны өдрүүдэд Турк улсад томилон ажиллуулсугай.
 
2. Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Н.Энхболдод үүрэг болгосугай.
 
 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ