ОХУ-ын Москва хотод уулзалтад оролцуулах тухай

2013-08-22 00:00:00
2013 оны 08 сарын 22 өдөр                                                дугаар А/795                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нэгдсэн Үндэстний байгууллагын төрөлжсөн агентлаг Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас Оросын Холбооны Улсын Москва хотод зохион байгуулах “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын дээд хэмжээний 2 дахь удаагийн уулзалт”-д Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, мэргэжилтэн Г.Гансувд нарыг 2013 оны 09 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд оролцуулсугай.
 
2.Төлөөлөгчдийн тээвэр, зам хоногийн болон томилолтын зардал 8 812 822 /Найман сая найман зуун арван хоёр мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Г.Гансувдад үүрэг болгосугай.
 

 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ