Данийн Вант Улсад томилолтоор явуулах тухай

2013-08-21 00:00:00
2013 оны 08 сарын 21 өдөр                                                дугаар А/794                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Данийн Вант Улсын төвлөрсөн дулаан хангамжийн горим ажиллагаатай танилцах, туршлага судлах албан ёсны айлчлалыг Копенгаген хотноо 2013 оны     09 дүгээр сарын 08-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бөгөөд албан айлчлалын бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулан, Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга С.Баяр-Өлзий, Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт нарыг томилон явуулсугай.
 
2. Төлөөлөгчдийн тээвэр, зам хоног, зочид буудал болон холбогдох зардал болох 6,695,105 /Зургаан сая зургаан зуун ерэн таван мянга нэг зуун тав/ төгрөг,  1,929 /Нэг мянга есөн зуун хорин ес/ ам.доллар, 30,735 /Гучин мянга долоон зуун гучин тав/ дани кроныг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-д зөвшөөрсүгэй.
 
3. Албан айлчлалын тухай тайланг буцаж ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд  үүрэг болгосугай.
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ