БНСУ-д чуулганд оролцуулах тухай

2013-08-21 00:00:00
2013 оны 08 сарын 21 өдөр                                                дугаар А/793                                                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Дэлхийн Орон нутгийн захиргааны байгууллагуудын Холбоо (ICLEI) болон БНСУ-ын Сүвон  хотын Захиргаанаас хамтран 2013 оны 09 дүгээр сарын 01--нээс 05-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Байгальд ээлтэй тээвэр” сэдэвт Сүвоны чуулганд оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулга, нийслэлийн Агаарын чанарын албаны Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Цацралт нарыг томилон явуулсугай.
 
2. Холбогдох зардал болох 8 073 870 /Найман сая далан гурван мянга найман зуун далан төгрөг/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ж.Гантулгад даалгасугай.
 
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ