Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2020-10-23 09:15:41

2020 оны 10 сарын 23-ны өдөр                                           Дугаар А/1236                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр

үйл ажиллагаа эрхлэх тусгай

зөвшөөрлийг хүчингүй болгох тухай


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.20, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн байгууллага байгуулах, түүнд зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгох, түдгэлзүүлэх эсэх талаар дүгнэлт гаргах, санал боловсруулах Ажлын хэсгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас гарсан саналын дагуу “Сориг интеграци” ХХК-ийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

 

    2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон хуулийн этгээдийн талаар харьяа татвар, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, цахим хуудсанд мэдээллийг байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай. 

           

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                              ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                              ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                              ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН