Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай

2020-10-12 09:35:23

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                        Дугаар А/1192                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион

байгуулах зарим арга хэмжээний тухай

 


      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 103 дугаар, 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.“Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө түүний төсвийг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд зориулсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/-т үүрэг болгосугай.

 

      3.Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад шаардагдах 47,950,000 /дөчин долоон сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг Нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т зөвшөөрсүгэй.

 

    4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                         ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР                                                

                                         ОРЛОГЧ                                           Ж.БАТБАЯСГАЛАН