Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2020-10-12 09:25:12

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                    Дугаар А/1190                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2.“а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт  1,153,955,285 /нэг тэрбум нэг зуун тавин гурван сая есөн зуун тавин таван мянга хоёр зуун наян таван/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан 6 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч  байгууллагуудын удирдлагуудад тус тус үүрэг болгосугай.

 

    3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                            ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                            ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                            ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН