Хөрөнгө гаргах тухай

2020-10-12 09:20:42

2020 оны 10 сарын 12-ны өдөр                                       Дугаар А/1189                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Сангийн сайдын 2018 оны “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам” батлах тухай 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол,  Нийслэлийн Онцгой комиссын хурлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн үед хүндрэл гарч болзошгүй инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж, халаалтын зуух, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Захирамжийн хавсралтын 1-д заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах зардлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр, захирамжийн хавсралтын 3, 4-т заасан ажилд шаардагдах хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

       3.Захирамжийн хавсралтын 2-т заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах зардлыг тухайн төслийн гүйцэтгэгч компанийн барьцаа хөрөнгийн санхүүжилтээр шийдвэрлэхийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ /Х.Батхүү/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т зөвшөөрсүгэй.

 

      4.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ /Х.Батхүү/-т тус тус даалгасугай.

 

     5.Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Хулан/-т, Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшил, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                         ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                         ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                         ОРЛОГЧ                                      Ж.БАТБАЯСГАЛАН