Захирамжийн хавсралтад засвар оруулах тухай

2020-09-02 09:10:06

2020 оны 09 сарын 02-ний өдөр                                          Дугаар А/1094                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад засвар

оруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/902 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Газар эзэмших эрх олгогдож байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт”-ын 2-т “Монгол улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн өнөр бүл төв” гэж алдаатай бичсэнийг “Өнөр бүл хүүхдийн төв” гэж зассугай.

 

      2.Захирамжийн хавсралтад засвар орсон талаар “Өнөр бүл хүүхдийн төв”-д мэдэгдэж, тухайн аж ахуйн нэгжтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                                                ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                                 ОРЛОГЧ                            Ж.БАТБАЯСГАЛАН