Бүтэц, орон тоо батлах тухай

2020-09-02 09:05:38

2020 оны 09 сарын 02-ний өдөр                                         Дугаар А/1093                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Бүтэц, орон тоо батлах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлах тухай” байгууллагын дүрмийн 6.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Асгат” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог нэгдүгээр, “Багачууд хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог хоёрдугаар, “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

          

      2.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан “Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын бүтэц, орон тоог баталсан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/323 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

      3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 

                                           ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ 

                                           ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                                            ОРЛОГЧ                                    Ж.БАТБАЯСГАЛАН