Газар эзэмших эрх олгох тухай

2020-07-27 08:25:05

2020 оны 07 сарын 27-ны өдөр                                       Дугаар А/1002                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Ерөнхий Сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөөний  хэрэгжилтийг  хангах, агаар орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор хавсралтад дурдсан 9 байгууллагад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад  заасан  байгууллагуудтай   холбогдох   хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.            

 

      3.Энэ  захирамж  гарсантай холбогдуулан  “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн А/723 дугаар захирамжийг  хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                              БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                              НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН