Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулах тухай

2020-06-23 08:25:15

2020 оны 06 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/852                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй

 орон сууцны барилгыг буулган, дахин

төлөвлөж барилгажуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.8, 6.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02-07-089/450 дугаар шийдвэрийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулсугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /О.Мөнгөншагай/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН