Концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комисс байгуулах тухай

2020-06-23 08:05:02

2020 оны 06 сарын 23-ны өдөр                                          Дугаар А/848                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Концесс эзэмшигчийг сонгон

шалгаруулах уралдаант шалгаруулалтын

комисс байгуулах тухай

 

                       

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.10, Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2, 3 дугаар зүйлийн 3.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 109 дүгээр тогтоол,  2020 оны 93 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/20 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан тухайн төслүүдийн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

           

      2.Концессын гэрээгээр гүйцэтгэх төсөл, хөтөлбөрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тухайн жилийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.

 

     3.”Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д туссан төслүүдийн хэрэгжилтэд  хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Г.Гантөмөр/-т, төслүүдийн зураг, төслийн даалгавар, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан баталж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т, авто зам, түүнтэй холбогдох барилга байгууламжийн төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Б.Индра/-т, газар олголтын асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, бүртгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т, концессын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, концессын гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар /Б.Мөнх-Оргил/-т, барилга угсралтын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ /Б.Мөнхбат/-т тус тус үүрэг болгосугай.

           

       4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/522 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН