Ажлын хэсэг байгуулах тухай

2020-05-15 09:05:17

2020 оны 05 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/659                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулахтухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны “Нийслэлийн боловсрол 2020” дэд хөтөлбөр батлах тухай А/81 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

      1.Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдын бүртгэл, цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах, бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ахлагч                        Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал

                                  хариуцсан орлогч Ш.Анхмаа;

 

Гишүүд                       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс;

 

                                  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн

                                  хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

                                  Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга;

 

                                  Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг;

 

                                  Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр;

 

                                  Нийслэлийн Статистикийн газрын дарга Ц.Заяхүү;

 

Нарийн бичгийн

дарга                          Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг

 

    2.Цахим бүртгэлийг чанартай зохион байгуулж, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ш.Анхмаа/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                       БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                       ХОТЫН ЗАХИРАГЧ                       С.АМАРСАЙХАН