Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

2020-05-15 09:00:34

2020 оны 05 сарын 15-ны өдөр                                           Дугаар А/658                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн ерөнхий боловсролын

сургууль, цэцэрлэгийн сургалт эрхлэх

тусгай зөвшөөрлийн хугацаа

сунгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Үүсгэн байгуулагчаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгах төрийн өмчийн цэцэрлэгийн жагсаалтыг нэгдүгээр, төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагуудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

                                                                                     

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                    С.АМАРСАЙХАН