Гарын үсэг зурах эрх олгох тухай

2020-05-14 09:45:11

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                         Дугаар А/656                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Гарын үсэг зурах эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн Төрийн санд байрлах дэд данснуудын төлбөрийн гүйлгээний баримтад 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг Төслийн зохицуулагч Н.Баяртогтох, 2 дугаар гарын үсэг зурах эрхийг Төслийн санхүүгийн ажилтан Д.Дарьсүрэн нарт олгосугай. 

 

       2.Төслийн батлагдсан төсөв, төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг хангуулах, дэд дансны зарцуулалтад хяналт тавих, санхүүжилтийг хянан баталгаажуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т, зээлийн ашиглалт, төслийн төсвийн сар, улирал, жилийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг гарган холбогдох байгууллагад хүргүүлэн ажиллахыг Төсөл хэрэгжүүлэх нэгж /Н.Баяртогтох/-д үүрэг болгосугай.

 

       3.Төслийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг заагдсан цаг хугацаанд гаргуулж, нэгтгэн дүгнэж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

 

      4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН