Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2020-05-14 09:35:48

2020 оны 05 сарын 14-ний өдөр                                           Дугаар А/654                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн балансад бүртгэлтэй 70,416,000 /далан сая дөрвөн зуун арван зургаан мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Н.Цогбадрах/-д зөвшөөрсүгэй.

 

     2.Тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу бүртгэн авч, өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Түргэн тусламжийн төв /Ц.Пүрэвдаш/-д үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН