Газар эзэмших эрх олгох тухай

2020-05-11 09:15:11

2020 оны 05 сарын 11-ний өдөр                                      Дугаар А/635                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших  эрх олгох тухай

 

  

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хороо Алтайн гудамжинд Үндэсний урлагийн их театрын цогцолборын зориулалтаар хавсралтад заасан 6 байршилд  15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг Үндэсний урлагийн их театрт олгосугай.

 

     2.Газар эзэмших эрх олгосон байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

        

 

 

 

 

                      

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН