Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2020-05-11 09:10:37

 2020 оны 05 сарын 11-ний өдөр                                        Дугаар А/634                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Захирамжийн холбогдох заалт болон

газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

    1.Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 25.852 м.кв газрыг эзэмшигч “Жапанез Монголиан групп” ХХК нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж газрын төлбөр төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй байх тул “Жапанез Монголиан групп” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

      2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тухай зохих журмын дагуу “Жапанез Монголиан групп” ХХК–д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай“ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжийн хавсралтын “23” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

  

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН