Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2020-05-08 09:00:33

2020 оны 05 сарын 08-ны өдөр                                               Дугаар А/628                                   Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө оруулалтын ажлыг

зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/38 дугаар захирамжаар батлагдсан  Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажлын зураг төсөвт Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлт гарч 564,360,782 /таван зуун жаран дөрвөн сая гурван зуун жаран мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай болсон тул “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “1”-т тусгагдсан “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажил”-ын хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

   

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг дүрмээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэхийг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/-т,  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН