100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай

2020-04-23 09:15:31

2020 оны 04 сарын 23-ны өдөр                                           Дугаар А/566                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн

барилгыг нийслэлийн өмчид бүртгэн

авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2-ын “а” дахь заалт, 29.2 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон нийт 1,512,546,325 /нэг тэрбум таван зуун арван хоёр сая таван зуун дөчин зургаан мянга гурван зуун хорин таван/ төгрөгийн өртөг бүхий 100 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн 100 дугаар цэцэрлэг /Ц.Дэлгэрмаа/-т үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН