Хөрөнгө бүртгэн авах тухай

2020-04-23 09:10:51

2020 оны 04 сарын 23-ны өдөр                                              Дугаар А/565                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 1”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон 4,797,381,612.31 /дөрвөн тэрбум долоон зуун ерэн долоон сая гурван зуун наян нэгэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн  өртөг бүхий Бизнес инкубатор сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, хадгалалт хамгаалалтад хяналт тавьж, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар  /Б.Мөнх-Оргил /-т үүрэг болгосугай.

 

    3.Тус барилгын урсгал зардлыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар /Х.Эрдэнэбилэг/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН