Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2020-04-22 09:05:55

2020 оны 04 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/562                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө балансаас балансад

шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны “Хөрөнгө  балансаас балансад шилжүүлэх тухай” 54 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад  бүртгэлтэй  23,932,488 /хорин гурван сая есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун наян найман/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 1 дүгээр хавсралтад заасан барилга, байгууламжийг Багахангай  дүүргийн Дотоод аудитын албаны балансад, Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн  балансад  бүртгэлтэй  нийт 434,926,370. 86 /дөрвөн зуун гучин дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга гурван зуун далан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 2 дугаар хавсралтад заасан барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн хөрөнгийг Багахангай  дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн балансад тус тус шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар /Л.Санжийжамц/, Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэг /Н.Тунгалаг/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

       2.Балансаас балансад шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багахангай  дүүргийн Дотоод аудитын алба /Л.Баасгай/, Багахангай  дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /Д.Оюунгэрэл/-т тус тус үүрэг болгосугай.

 

       3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                        С. АМАРСАЙХАН