Газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай

2020-04-21 09:10:54

2020 оны 04 сарын 21-ны өдөр                                           Дугаар А/551                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийг дуусгавар

болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 4182 м.кв газрыг эзэмшигч “Асио” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай.

 

     2.Газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу “Асио” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                          С.АМАРСАЙХАН