Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2020-04-21 09:05:10

2020 оны 04 сарын 21-ны өдөр                                            Дугаар А/550                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

   

Нөхөх олговрын хөрөнгө гаргах

тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33, 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Иргэдэд үйлчлэх төвийн барилга барих байршлын нөлөөлөлд өртсөн 2 /хоёр/ иргэний газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу нөхөх олговор олгоход шаардагдах 166,485,141 /нэг зуун жаран зургаан сая дөрвөн зуун наян таван мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдсан газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу нөхөх олговор олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН