Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2020-04-20 10:50:10

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                              Дугаар А/548                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нөхөх олговрын хөрөнгө гаргах

тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XII.2.1.83 дах заалт, Засгийн газрын  2018 оны 222 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 29/33, 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах үндэсний урлагийн их театрын барилга барих байршлын нөлөөлөлд өртсөн 56 /тавин зургаа/ иргэний газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу нөхөх олговор олгоход шаардагдах 7,050,694,685  /долоон тэрбум тавин сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгагдсан газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу нөхөх олговор олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН