Ажлын хэсэг байгуулах тухай

2020-04-20 10:35:50

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                           Дугаар А/545                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх  хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын нийт 6 байршилд шинээр төлөвлөж буй Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Баянхошуу, Толгойт дэд төвүүд болон нэгж хорооллуудад ус хангамж, ариутгах татуургын системийг сайжруулан өргөтгөх зорилгоор Баянзүрх дүүргийн 2, Сүхбаатар дүүргийн 10, 11, Чингэлтэй дүүргийн 8, 9, Баянгол дүүргийн 9, 10, 21, Сонгинохайрхан дүүргийн 23, 29, 30, 31, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэхээр төлөвлөгдсөн цэвэр усны ф900мм, ф600мм-ийн шугам хоолой, ариутгах татуургын ф600мм шугам хоолой суурилуулах барилга угсралтын ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ус хангамж, ариутгах татуургын найдвартай ажиллагааг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэхүү захирамжид заасны дагуу барилга угсралтын ажлын явцад гарах аливаа хүндрэлийг шийдвэрлэх, барилгын ажлын үед мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа, оролцоог хангах, авто замын хөдөлгөөн, нийтийн тээвэрт зохицуулалтыг тухай бүр хийх, барилга угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж, захирамжийн хэрэгжилтэд нэгдсэн хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг ажлын хэсэг /Т.Гантөмөрт/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН