Эрх шилжүүлэх тухай

2020-04-20 10:25:04

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                          Дугаар А/543                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 33 дугаар байрны гадна талбайн тохижилтын ажлын эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Т.Гантөмөр/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө 120.0 /нэг зуун хорь/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 58.1.16-ын “1”-т тусгагдсан “Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилтын ажил”-ын хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН