Газар эзэмших эрх олгох тухай

2020-04-20 09:25:35

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                          Дугаар А/531                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4-д заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1290м2 газрыг Нийслэлийн Боловсролын газарт цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.

 

     2.Газар эзэмших эрх олгогдсон дээрх байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд  даалгасугай.

 

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Р.Батрагчаа/-т даалгасугай

 

                     

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН