Ажлын хэсэг байгуулах тухай

2020-04-20 09:20:28

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                      Дугаар А/530                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 42, 43 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 37 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.2, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр  нийслэлийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжүүлж буй зарим төсөл, арга хэмжээний газрын асуудал, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа

Гишүүд:

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын Ахлах шинжээч С.Жамьяндорж /зөвшилцсөнөөр/;

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын Ахлах мэргэжилтэн Д.Ганбат /зөвшилцсөнөөр/;

 

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны  Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн;

 

 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ;

 

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа;

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга О.Энхбаатар;

 

 

Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр;

 

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Д.Энхтөр;

 

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг;

 

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн Архитектор Т.Сүмбэр;

 

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн Архитектор А.Дэлгэрсайхан;

 

 

Нийслэлийн Спортын хорооны Спорт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Бямбасайхан;

 

 

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга  Г.Баттулга.

Нарийн бичгийн дарга:

 

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн;

 

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн Дулааны инженер П.Цэрэнжаргал.

 

       2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, явц үр дүнгийн талаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Ш.Анхмаа/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР

                                               ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН