Эрх шилжүүлэх тухай

2020-04-20 09:05:21

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                      Дугаар А/527                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх дулааны төв магистраль шугамын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөв боловсруулах ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны  газар /Э.Болормаа/-т шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө 391.0 /гурван зуун ерэн нэг/ сая төгрөгийг “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт” 58.1.2-ын “7”-т тусгагдсан “Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөв, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээ”-ний хөрөнгөөс холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд  захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН