Эрх шилжүүлэх тухай

2020-04-20 09:00:38

2020 оны 04 сарын 20-ны өдөр                                       Дугаар А/526                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга /Т.Гантөмөр/-д шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь холбогдох хууль журамд нийцсэнийг үндэслэн санхүүжүүлэх эрх нээхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Н.Отгонбаяр/-т, эрх нээсний дагуу санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/474 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх Гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлын жагсаалт”-ын 1.1, 5.6, 5.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД  УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН